
Багшийн модон самбар дээр 2-р сарын 14 гэж тодоос тод бичээстэй . Хичээлийн хамгийн сүүлийн цаг завсарлахад 20-иод минут дутуу байлаа. Хонхны дууг хүлээсээр байгаад би бүүр тэсэж чадахаа болилоо. Багшийн зааж байсан хичээл ирэх долоо хоногийн шалгалтын сэдэв байсан ч ухаан санаа маань аль хэдийнээ гэрт хийхээр бэлдэж орхисон тэр амттанруу яарч цагийн зүүний чимээтэй хамт тоолж хонх дуугарахыг тэсэн ядан хүлээж байлаа.