“Танихгүй мөртлөө танидаг юм шиг л танилцсан түүх”
Анх Скай Резорт байгуулагдаад ажиллаж эхлэх үед найзуудаараа очно гэж боддог байсан юм. 1 орой сууж байтал миний мессенжерт Скай Резортод авахуулсан зурагтай ID байхаар нь үнэ нь ямар байна гээд л бараг 30 минут чатлалаа. Тэгж тэгж баахан юм ярисныхаа дараа одооны хань минь надаас “Чи хэн бэ?” гэдэг байгаа. Би бас ухаан ороод энэ хэн бэ гээд гайхаад хартал бас танихгүй хүн. Тэгээд бие биенээ шоолоод л “таньдаг юм шиг сайхан ярилаа даа” гэх мэтийн юм ярин илээдэж байгаад албан ёсоор танилцаж байлаа. 3 сар гаруй найзын хувиар чатласны дараа тэр минь ханиад хүрсэн гэхээр нь би гэртээ байсан аарцыг барьж сургуулийнх нь гадаа очоод анх харсан юм. Мартын найманд түүнийгээ баярлуулмаар санагдаад залгатал завтай гэж байна. Баярласандаа цэцэг бамбарууш худалдаж аваад гэрийнх нь гадаа очиж билээ. Дараа нь цэргийн баяраар би үерхэх санал тавихад түүнээс “За үерхээд үзье” гэдэг үг сонсоод хичнээн их догдолсон гээч. Тэр өдрөөс хойш жаргалтай мөчүүд маань эхэлсэн дээ. Амьдрал бид хоёрт шалгуур тавьсан. Тэр одоо Японд сурч байгаа болохоор хамтдаа байж чадахгүй хэцүүхэн байгаа ч, биеийнхээ нэг хэсэг болсон хайрттайгаа уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна. /Ганбат/

“Миний unitended lover”
-Би тэнгэр харж гадаа хэвтэх хоббитой хүн л дээ. Тэр үдшийн тэнгэр ямар цэлмэг байв аа? Салхилах хобби хөдөлж, хоолоогялс идэн гутлаа шүүр автал миний гөлөг Лаки дагаад гараад ирэв ээ. Гол гаталж, хөдлөө хатааж гутлаа өмсчихөөд байнга авирдаг уул руу гаа явлаа. Замд их гоё цэцэгний үнэр, моднууд...тэр модон дээрх аалзны шүлс өдөр байсан бол гоё харагдах байсан даа гялалзаад л. Уулын орой дээр гарвал модгүй, нэг тийм халзан толгойтой хөгшин ах нар байдаг даа, тийм уул байхгүй юу. Тэнд орой очих үнэн гайхамшигтай, диваажин яг тийм байдаг байх аа. Шууд л Unintended гэдэг дуртай дуугаа Repeat хийгээд дээшээ харан хэвтлээ.

Одод нэмэгдэн түгсээр. Зөөлөн салхитай сайхан үдэш байсан. Хэвтэж байгаад Лакиг байна уу үгүй юу гээд анзаартал хажууд нэг залуу бас яг над шиг хэвтэж байх юм. Чихэндээ цагаан чихэвчтэй, тэр дээшээ харсан байсан болохоор хажуугаас нь харахад өндөр хамартай, үсээ бага зэрэг ургуулсан байсан. Гэхдээ тэр над шиг хагацмааргүй кайцыг мэдрээд хэвтэж байсан л байх. Бид хоёр юу ч ярилгүй, чимээгүй дээшээ харж хэвтсээр л байлаа. Хэсэг хугацааны дараа дахин анзаартал тэр над руу харж байсан. Би түүний нүд рүү харж, бид хоёр их удаан ширтэлцээд хэвтээд л байлаа. Миний чихэнд you could be my unintended гээд дуулахыг сонсоод би лав фантазинд орсон байсан байх аа. Тэгтэл тэр нүүрнийхээ урд гараа үзүүлсэн, тэгэхээр нь хөтлөхийг хүсч байна гэж ойлгоод, гарыг нь хөтөллөө. Нэг их том юмаа хаа нэгтээ гээчихээд, эргүүлээд олсон юм шиг санаа амраад буцаад дээш харан хэвтэж...”Бурхан минь, энэ үдшийг та яасан сайхан зураа вэ. Их сэтгэл шинэгсэн байх даа. Яаж надад яг над шиг хүнийг олж илгээв ээ” гэж бодоод аз жаргалтайгаар инээмсэглэсэн. /Eve/
“Намайг энгэртээ тас тэврээд бүжиглэсэн”
-Би түүнтэйгээ анх шинэ жилээр учирч билээ. Бид 2 уг нь нэг газар ажилдаг байсан л даа. Гэхдээ би түүнийг огт анзаардаггүй байсан юм билээ. Ажлын шинэ жилээр нэг залуу намайг бүжиглэе гэхээр нь би үгүй гэсэн чинь гараас минь татаад, би уурлаад байж байтал тэр гэнэт тэр залуугийн гараас минийхийг татаж аваад бүжгийн талбайд гарсан. Тэр намайг энгэртээ тас тэврээд бүжиглэхэд үнэхээр сайхан байж билээ. Үдэшлэг тарсны дараа тэр надаас огтхон ч ходохгүй дагаад л яваад байсан. Тэгэж байгаад чи надад их таалагддаг гэж хэлж билээ. Тэрнээс хойш л би түүнийгээ олж харсан юм даа. Бид 2 анх учраад 1-р сарын 1-нд тэр минь надаас үерхэе гэж гуйсан. Энэ миний амьдралын хамгийн сайхан учрал байсан. Бид 2 үерхэж, би түүнд анхны гэсэн бүхнээ зориулсан. Бүр анхны хүүхдээ хүртэл гаргасан. Харин тэр намайг орхиод явсаан. Одоо өөр хүнтэй сууж, хүүхэдтэй болсон. Гэсэн ч би одоо болтол ганцхан түүнийгээ л хайрладаг. Түүний төлөө, хүүгийнхээ төлөө л амьдардаг. Саяхан бид уулзсан. Тэгээд тэр над руу маш ихээр тэмүүлж байгааг мэдэрсээн. Харин би зөвхөн зүрх сэтгэлдээ л түүнийгээ хайрлахыг илүүд үзсэн. Хүнийг хайрлаж амьдрах сайхан шүү. /Зол/

“Заяаны хань зам дээр”
Дүүгийн хурим болох гээд л би гэж нэг их завгүй хүн ийшээ ч нэг гүйгээд, тийшээ ч нэг гүйгээд л машин унаад нисээд байлаа. Гэтэл тэр нэг өдөр анхны цас ороод, машинаа аймар болгоомжтой бариад явж байсан чинь нэг гоё машины араас яваад орчиховоо. Тэгээд л дотроо хамаг хараалаа урасгаад, гараад л толгой гудайлгаад л уучлаарай би даатгалаа дуудчихъя энэ тэр гэж зөндөө юм ярьж ярьж байгаад л нөгөө машины жолооч руу айсан нүдээр харлаа даа. Тэгсэн миний өөдөөс инээчихсэн “Би чиний ярианаас бараг л юу ч ойлгосонгүй одоо жаахан тайвшир даа” гэдийн кк. Тэгээд л даатгал энэ тэр хөөцөлдөж утсаар холбогдож байгаад л учирсан юм даа. Заяаны хань зам дээрээ гэж. /Зуунаа/

“Амьдралыг минь аварсан танихгүй ах”
Миний танилцсан түүх бусдынхаас шал өөр байх л даа. Миний амьдралын боломж тун тааруу, нэг хэсэг их хүнд байлаа л даа. Ээж минь хүнд өвчтэй, аав нь өнгөрчихсөн, мөнгөнөөс өөр бодох юмгүй үе байлаа. Ээжийн маань өвчин гэнэт хүндрээд эмнэлэгт хэвтэж, би гэж нэг бөөн асуудалтай амьтан гэртээ байж байтал эмнэлгээс эмч яриад яаралтай тун ховор тариа хэрэгтэй байна, өнөөдөр хийхгүй бол ээж чинь найдваргүй гэдэг байгаа. Ээж маань хүний ганц охин, би өөрөө ганц ингээд газар хатуу цаг ирдэг юм байна. Яах учраа олохгүй байж байтал манай найз охин ярилаа.

Би ч бөөн зовлонгоо хэлтэл “За тэгвэл чи сайн сонс. Чамайг би нэг ахтай танилцуулъя. Харин тэр ахтай чи унтах хэрэгтэй” гэлээ. Би ч юу ч бодолгүй ээжийгээ л аварч байвал боллоо гээд, зөвшөөрчихлөө. Би тэр үед онгон байсан юм л даа. Ядаж манайд зарчих юу ч байхгүй, тэр үед айлын гэр хөлсөлж амьдардаг байлаа. За тэгээд нөгөө ахтай нь уулзлаа. Нээх том биетэй, их зантай байрын ах байлаа. Нээх гоё машинтай, бид хоёрыг уулзуулчихаад л, найз охин минь яваад өглөө. Би ярих юмаа ололгүй хэсэг ичиж сууж байтал тэр ах шууд буудал орлоо. Өрөөнд ороод хоол, уух юм захиаллаа. Би ямар архи дарс мэдэх биш, хоолыг нь ч идсэнгүй.
Юун хоол, ээжийгээ бодохоор л гол харлаад арга ядаад сууж байтал тэр ах “За хоёулаа унтах уу?” гэдийн. Би ч бүр салгалчихлаа. Тэгээд л хамт хэвтлээ. Тэгсэн тэр ах “Чи яагаад ингэж биеэ үнэлэж явдаг юм?” гэлээ. Би үнэн учраа хэлтэл тэр ах надаас чи хүнтэй унтаж үзээгүй юм уу гэж асуухаар нь тийм гэтэл шууд босоод, за миний дүүд хэдэн төгрөг хэрэгтэй юм ах нь өгье гэлээ. Би ч бөөн баяр авах тариагаа хэлтэл, за хоёулаа явж ээжийг нь эргэе гээд хамт явлаа. Тариагаа аваад дөнгөж эмнэлгийн хаалгаар ортол утас дуугарав. Эмч нь яана аа миний дүү ээж нь сая өнгөрчихлөө гэж хэлэхийг нь сонсоод би ухаан алдсан байсан. Ингээд л би гэдэг хүн орь ганцаараа үлддэг юм байна.
Энэ бүх зовлонг даван туулахад тэр ах л надад тусалж байлаа. Намайг бэлэн болсон үед л унтана гэж ярьдаг байв. Муу ээжийгээ хөдөөлүүлчихээд гэрээ эзэнд нь өгчихөөд орон ч үгүй үлдэхэд тэр ах надад 1 өрөө байр яг миний нэр дээр авч өгөөд, намайг Орос руу сургуульд явуулсан юм даа. Би хоёр жилийн дараа хайрттайгаа унтаж, дахин хоёр жилийн дараа гэрлэж, 1 хөөрхөн охинтой хэнээс ч дутахгүй амьдарч байна. Одоо намайг гаднаас харвал цагтаа гамбир идээд хонхны баяртаа өмсөх ч туфльгүй хоосон хоноод явж байсан гэж хэн ч хэлэхээргүй чинээлэг харагдах болно. Гэхдээ би найздаа, хайртдаа одоо хүртэл баярлаж бүх хүнтэй адил тэгш харьцахыг хичээдэг. Өнгөрсөн амьдралаа хэзээ ч мартахгүй ээ. Ээждээ тариаг нь хийлгэж чадаагүй ачлалгүй муу охин юм даа л гэж харамсдаг даа. Миний хань надаас 8 ах хүн шүү дээ. Надад маш их хайртай, би ч бас. /Хайрмаа/
“Найман оронтой натураль тоо олоод залгаарай”
Би анх түүнтэйгээ нэг хүйтэн жихүүн өдөр учирсан . Тэр такси барих гээд зам дээр гар өргөөд зогсож байлаа. Би яагаад ч юм тэр охинд анхны харцаар дурласан шүү. Онцлох зүйлгүй энгийн л нэг охин. Би шууд л машинаа зогсоосон. Гэтэл тэр суунгуутаа 21-р хороолол гэлээ. Би ч хол явах гэж байгаад нь баярлаад мэддэг ч гэсэн 21-р хороолол гэж хаана байдаг юм бэ гэж асуугаад сайхан ярианы эхлэл тавигдлаа гэж бодтол тэр шууд л утсаа гаргаад ярьж эхэллээ. Зам түгжрэлтэй. тэр утсаар яриад л чихэвчээ сонсоод л...

Би тэр үед анх удаагаа өөртөө итгэлгүй болсон юм. Намайг тоохгүй юм байх да гэж бодоод. Замын турш би тольноосоо хараа салгасаагүй. Арай гэж буухынх нь өмнө дугаарыг нь авлаа. Тэгэхэд тэр нэг хөөрхөн инээснээ цаасан дээр юм бичээд өгсөн юм. Буусных нь дараа нөгөө цаасыг үзтэл 8 оронтой натурал тоо олоод залгаарай гэсэн байдымдаа. Би шууд буугаад тэрний араас явлаа. Даанч тэр нэг байр тойроод л бараа тасарчихсан. Тэгээд тэр хавиар нэлээн яваал түүнийг битүүхэн харуулдаал аль байр юм бол гэж бодоол байж байтал тэр гараад ирвээ. Намайг харснаа инээгээд л... Ингэж л анх түүнтэй танилцаж байсан даа. Даанч бид 2 бүтээгүй. Тэр өөр хүнтэй надаас өмнө учирсан байсан. Хамгийн сүүлд би түүнд чамайг алдмааргүй байна гэж хэлсэн. Даанч тэр "Чи намайг алдахгүй яагаад гэвэл би хэзээ ч чиний байгаагүй" гэсэн. Миний зүрхийг хамгийн аймаар зүссэн үг. гэхдээ л би түүндээ одоо ч хайртай. Тэр одоо АНУ-д сурч байгаа. Би чамайг хүлээнээ. яагаад гэвэл хайртай учраас... /Нэгүү/
“Чи хувь заяанд итгэдэг үү?”
Би анх хөдөө 10 жилээ төгсөөд, хотод орж ирж их сургуульд оров оо. Тэгээд дээд курсынхээ, хотын, юм юмандаа мундаг курстээ нилээн алдартай залууг нууцхан хардаг байлаа. Мэдээж би хөдөөний хөөсөн мантуу, намайг анзаарж ч хардаггүй байлаа. Яваандаа тэр ч америкт сурахаар явж, би ч мартаж сургуульдаа сураад өөрийгөө бага багаар өөрчилсөөр нэг мэдэхэд хотын ганган охин болов оо. Манай курсын залуус ч нилээд гүйдэг боллоо. Гэтэл төгсөх курсын 9 сарын нэгэнд тэр гэнэт Америкаас ирээд, манайд ороод ирсэн. Надад яагаад ч юм бид хоёрын дунд ямар нэг юм болох юм шиг санагдаж байв. Гэтэл шинэ жилийн үдэшлэг дээр тэр гэнэт улаан сарнай бариад хүрээд л ирсэн. Тэгээд хамгийн анх хэлсэн үг нь “Чи хувь заяанд итгэдэг үү?”. Сүүлд ярихдаа анх намайг нэгдүгээр курст байхад хараад л заавал танилцана даа гэж боддог байсан гэсэн. Тэр өдрөөс хойш бид одоог хүртэл 7 жил хамт байна. Хүү маань одоо 5 настай. Бас удахгүй мэндлэх үрээ хоног тоолон хүлээж байна. /Около/

Уншиж дууссан бол одоо өөрийнхөө хайртайгаа хэрхэн учирсан түүхээсээ хуваалцвал баярлах болно. Хүндэтгэсэн: О.Энхсайхан
No comments:
Post a Comment