Нүүр хуудас | Танилцуулага | Блог гэж юу вэ Хичээл | Холбоос | Холбоо барих

Monday, June 14, 2010

Англи хэл сурах зөвлөгөө

Англи хэл сурах зарим зєвлєгєє

1. Гадаад хэл сайн сурах нэг vндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дєрвєн чадварын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мєн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зvйл бий.

3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илvv хялбар болно.
5. Бид дvрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дvрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зvйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкийн тvvхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хvн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих vедээ єєрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггvй. Зєвхєн хэлэх гэсэн зvйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалыг зєвхєн ганцаараа, чимээгvй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рvv орохын тулд ємнє vзэж єнгєрсєн сэдвvvдийг ойлгон орчуулж єєрийн vгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал vндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
12. Їгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр vг дангаараа утга агуулах нь ховор. Иймд vгийг єгvvлбэрт байхад нь бусадтай нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Єгvvлбэрийн хэв маягийг яг єгvvлбэрийг ойлгон єєрийн болгон авдаг тэр л аргаараа єєрийн болгон тогтоох хэрэгтэй.
14. Хэлний тєрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дvрмийн ном vзэх нь дvрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгvй бvдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илvv хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд єдєрт дундажаар 11-12 цаг ажиллах бєгєєд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцвол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мєн англи, монгол хэлээ чєлєєтєй сэлгэн хэрэглэх нєхцєл гардаггvй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг єргєн фронтоор сурдаг. Мєн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгvй.
18. Хэлийг єєрийн тєвшний хvмvvстэй уйгагvй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрvvлэг, сонин, сэтгvvл сайтар vзэж байх нь хэлийг єєрийн болгоход чухал.
20. Ямар ч нєхцєл байдалд цэвэрхэн бичлэг бvхий хуурцаг чухал байдаг.
21. Гадаад хvнтэй харилцах нь дадлагжихад нєлєє vзvvлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогvй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгvй санагддаг.
22. Єєрийн хэлээр уншиж буй мэт тасралтгvй, хичээнгvйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдvvлэх. Энэ бол амжилтын vндэс. Єєрєєр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгvйгээр бvгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Їеэ єнгєрєєсєн хэллэг, vг, єгvvлбэрээс салж орчин vеийн хэллэг бvхий vг, хэллэгийг сонгох хэрэгтэй .
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгvйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг єгvvлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг єгvvлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нєлєєлдєг бєгєєд єєрийн алдааг ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь єгvvлбэр, хэллэг, vгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн vг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил vvрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
26. Хамгийн хялбар vсэг, авиа, єгvvлбэр, хэллэг ер нь бvх зvйлд чухалчлан авч vзэж уйгагvй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг vсэг, нэг єгvvлбэрээс олж авах болно.
27. Їгийг зєв тодорхой дуудаж сурах нь амжилтын vндэс.
28. Тодорхой хэмжээний vгсийн сан, яриа, єгvvлбэрийн бvтэцийг мэддэг болсон хойноо дvрэм vзэх нь танд ашигтай. Дvрмийг єєртєє тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа єєрєє сонгох хэрэгтэй.
29. Чєлєєт цагаараа сурах л таны ганц боломж.
30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний тєвшинг ахиулах сайн боломж.

No comments: