Нүүр хуудас | Танилцуулага | Блог гэж юу вэ Хичээл | Холбоос | Холбоо барих

Monday, June 14, 2010

Миний нутгийн сүрлэг уулс


Миний нутгийн тэнгэр
Бүртийх ч үүлгүй хөхрөөд
Бүриийд нь түгсэн одод нь
Нуурандаа тоглож хонолоо
Шүүдэр унасан намарт нь
Шувууд нь хоргодоод буцсангүй
Миний нутг ийн тэнгэртээ


Сэтгэл хоргодоод болсонгүй
Бууриа сэлгэх аавын минь
Голомт миний шүтээн
Сүүгээ өргөх ээжийн минь
Тэнгэр миний шүтээн
Гал шиг биё минь шатлаа гэлээ ч
Тэнгэртээ хэрвээ халих юм вол
Ганцхан энэ л биё минь

Газартаа л шингэж үлднээ
Мөнх тэнгэрийн орноо
Мартах ч үгүй зүүдлээд
Холоо явсан хүүг ийн чинь
Сэтгэл нэг л уужирлаа
Аг тны чимээтэи талаасаа
Аргал нь үнэртээд болсонгүй


Миний нутг ийн тэнгэртээ
Сэтгэл тэмүүлээд болсонгүй
Бууриа сэлгэх аавын минь
Голомт миний шүтээн
Сүүгээ өргөх ээжийн минь
Тэнгэр миний шүтээн
Гал шиг биё минь шатлаа гэлээ ч
Тэнгэртээ хэрвээ халих юм вол
Ганцхан энэ л биё минь
Газартаа л шингэж үлднээ


Хөх тэнгэрийн орондоо
Мартах ч үгүй тэмүүлээд
Нар төөнөсөн талынхаа
Салхинд нь нэг л уужирлаа
Навч нахиалах хавраар
Шувууд нь нүүгээд ирлээ



 

Миний нутг ийн тэнгэртээ
Сэтгэл тэмүүлээд ирлээ
Бууриа сэлгэх аавын минь
Голомт миний шүтээн

Сүүгээ өргөх ээжийн минь
Тэнгэр миний шүтээн


Гал шиг өөдрөг явнаа гээд
Тэнгэртээ би шүтсэн юмаа
Ганцхан насанд минь заяатай
Газар нутагтаа хайртай



No comments: